ЮНИКОРН ЭНТЕРТАЙНМЕНТ
» » ДААХЬ ҮРГЭЭХ ЁСОН
» » ДААХЬ ҮРГЭЭХ ЁСОН

    ДААХЬ ҮРГЭЭХ ЁСОН

    -Монгол ёс заншлаа дээдлэхүй-

    Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар нэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүухдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай.

    Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг, эхийнх нь дотно найз нөхөд оролцдог. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд хутга, хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч "За одоо хүүгийнхээ (охиныхоо) даахийг үргээе" гэж хэлэхэд баруун хойт талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутга хүргээд дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэгхэн үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог.

    Мөн хүүхдийн даахь (өрөвлөг) үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч

    Урт настай
    Удаан жаргалтай
    Аавдаа ачтай
    Ээждээ тустай
    Төр улсдаа зүтгэлтэй
    Түмэн олныхоо манлай болж яваарай гэх мэтээр хүний амьдралын агуулгын талаарх монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд хоёр хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм. Монголчуудад төрийн хар хүн болохын тэмдэг болгон тав гэзэг тавих ёс хуучин цагт байв. Иймд эрэгтэй хүүхдэд тэвэг үс үлдээдэг нь төрийн хар хүн болохын бэлгэдэл бөгөөд үүнийг авахгүй явсаар том болсон хойно нь тав гэзэг тавьдаг байсан байж магадгүй. Нөгөө талаар эрэгтэй хүний амин сүнс, хамгийн онгон газар дагз орчим гэж үзээд түүнд хутга мэсний үзүүр хүргэдэггүй учраас тэвэг үс, тав гэзэг тавьдаг байсан байж болох юм.

    Сүүлийн үед эмэгтэй хүүхдийн үсийг заавал авахгүй гэзэгнээс нь тайрах төдий ёсолдог болсон билээ. Хүүхдийн үс даахь авах, өрөвлөг үргээх ёсон дууссаны дараа зочдод идээ цагаа барьж найр эхэлнэ. Уг ёслолын үед хөдөө газар хэрэв боломжтой бол хүүхэд барилдуулж, даага уралдуулан нэгэн ёсны бяцхан наадам хийдэг заншил бий. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулсан баяр хийж буйг мэдрэх чадвартай насанд хүрсэн үед нь өрөвлөг үргээх ёслолыг үйлдэж буй учир хүүхдийн угаалгыг бодвол ийнхүү аль болохоор өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Иймд хүүхдийн угаалгын ерөөлд эцэг эхэд нь хандсан зүйл элбэг байдаг бол үс даахь авах ёслолын ерөөлд уг зан үйлийг тусгасан бөгөөд хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон бий. Тухайлбал

    Энхрий бяцхан хүүгийнхээ
    Онгон хонгор даахийг нь
    Өдөж баясгаж авсны
    Найр цэнгэл баяр бэлэг болгож
    Намирсан их хадгаа дэлгээд
    Нандин идээнийхээ дээжийг өргөөд
    Найрын олны өмнө Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,

    Ган цагаан хайч
    Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
    Алтан хайчны амыг нээж
    Амь насыг нь даатгаж
    Мөнгөн хайчны амыг нээж
    Мөнх насыг нь даатгаж
    Ган хошуутай
    Алтан бариултай хайчаа
    Гар мутар бүрийдээ
    Дамжуулан үргээж
    Гарсан төрсөн нас буяныг нь
    Уртатгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг.

    Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном. Тус номыг Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Монгол Улсын соёл, урлагийн хороо хамтран өнгөрсөн жил гаргасан юм. Уг номын ерөнхий редактороор доктор, профессор Н.Уртнасан гуай ажиллажээ.
    http://news.gogo.mn/r/92299

    Ижил мэдээ
  • Хүүхдийн төрсөн өдрийн чимэглэл
  • My Little Pony - Миний бяцхан одой морьд / Анхныхаа төрсөн өдрийн баярт зоч ...
  • Хүүхдийн баярын тоглолт | байгууллагын ажилчдын хүүхдийн | харилцагчдын хүү ...
  • ХҮҮХДИЙН ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАХ
  • Сэтгэгдэл бичих
    Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

    Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй болно.